Улаанбаатарт:
6-р сарын 9 (Даваа):
УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно.
6-р сарын 11 (Лхагва):
Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Энэхүү өдөр нь буддистуудын хувьд хамгийн хүндэтгэлтэй баяр бөгөөд олон нийтийн сүсэг бишрэлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
6-р сарын 12 (Пүрэв):
Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна.
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC-2025” олон улсын чуулга уулзалт Улаанбаатарт эхэлнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэлнэ (6-р сарын 12, 13-ны өдрүүдэд үргэлжилнэ).
6-р сарын 14 (Бямба):
“MGL-1 Fighting Championship 22” – "Khangarid Cup" тэмцээн болно. Энэхүү тэмцээнд Монголын тулааны шилдэг тамирчид аваргын бүсийн төлөө өрсөлдөнө.
6-р сарын 15 (Ням):
Дэлхийн ган цөлжилттэй тэмцэх өдөр тохионо.
Бүх 6 дугаар сард:
“IC Park” (Яармаг) төвд “Модлог гарден экспо” нэртэй ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн-худалдаа 60 хоногийн турш үргэлжилж байна.
Орон нутагт:
Архангай аймаг:
Аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7-р сарын 28 хүртэл нээлттэй байна.
Хилийн чанадад:
6-р сарын 10–16:
Английн Лондон хотноо шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) болно.
6-р сарын 13–20:
Унгарын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ.
Чехийн Үндэсний музейд:
“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6-р сарын 22 хүртэл үргэлжилнэ.