C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
2 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
АНУ-д айлчилж буй Германы Канцлер Фридрих Мерц Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа
2 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
АНУ-д айлчилж буй Германы Канцлер Фридрих Мерц Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа

Германы Канцлер Фридрих Мерц АНУ-д хийж буй анхны албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийлээ. Талууд Украины нөхцөл байдал, Оросын түрэмгийлэл болон Европын аюулгүй байдал зэрэг асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Украины дайн: зогсоох арга замыг эрэлхийлж байна

Уулзалтын дараах хэвлэлийн мэдэгдэлдээ Канцлер Фридрих Мерц Украины эсрэг Оросын явуулж буй дайныг зогсоохын төлөөх хүчин чармайлтад АНУ-ыг “гол үүрэг гүйцэтгэгч орон” хэмээн онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр “Энэ дайн ямар их гамшиг дагуулж байгаад бид санал нэгдэж, үүнийг хэрхэн зогсоох гарц, арга замыг хамтдаа эрэлхийлж байна” гэж мэдэгдлээ.

Ф.Мерц АНУ-ын Ерөнхийлөгчид хандан Оросын эсрэг шахалтыг нэмэгдүүлэхийг уриалж, Украины дайн төгсгөл болохын төлөө хамтын ажиллагаа чухал гэдгийг цохон тэмдэглэв. Тэрбээр “АНУ бол энэ дайныг зогсоох маш хүчтэй байр суурьтай улс. Бид мөн хүчин чадлынхаа хэрээр бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна” гэж онцолсон байна.

Ерөнхийлөгч Трампын хариу мэдэгдэл

Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын үеэр Германы батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж байгааг сайшааж, “Та бүхэн одоо батлан хамгаалахад илүү их хөрөнгө зарцуулж буй нь талархууштай хэрэг” хэмээн онцоллоо.

Тэрбээр Украины дайн үргэлжилбэл хатуу байр суурь баримтлахаа илэрхийлсэн бөгөөд “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин орныг бүхэлд нь эзлэхийг эрмэлзэж байгаа боловч ийм зүйл болохгүй” гэж мэдэгдэв. Мөн хэрвээ тухайн үед өөрөө Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бол ийм дайн эхлэхгүй байх байсан гэж дахин тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Трамп Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаас татгалзаагүй бөгөөд аливаа шийдэл хоёр талд ижил тэгш хамаатай байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Цаашдын хамтын ажиллагаа

Канцлер Фридрих Мерц мөн ОХУ-ыг түрэмгийлэгч, дайныг өдөөгч орон хэмээн тодорхойлж, “Герман болон Европын Холбоо нь Украиныг илүү хүчирхэг, бат бэх болгохын төлөө тууштай ажиллаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч Трамп Германд байрлаж буй Америкийн цэргүүдийг татахгүй гэдгээ нотолж, Канцлер Мерцийг “Германы гайхалтай удирдагч” хэмээн үнэлжээ.

Энэ уулзалт нь АНУ болон Герман Улсын хоорондын стратегийн түншлэл, Европын аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс