Сүүлийн үед ураны асуудалтай холбоотойгоор иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж, олон нийтийн сүлжээнд санал бодлоо илэрхийлж буй хүмүүс нэмэгдэж байна.
Гэвч зарим хүмүүсийн байр суурь, тэмцлийн чиглэл тодорхой бус байдалтай, хэнийг юунд буруутгаж байгааг ойлгоход хүндрэлтэй байна.
Жишээлбэл, өнөөгийн эрх баригч засаглалыг шүүмжлэн ураныг эсэргүүцэж байгаа хүмүүсийн дунд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хамгаалах хандлага ажиглагдаж байгаа нь олныг эргэлзээнд оруулж байна. Учир нь ураны хайгуул, олборлолтын чиглэлээр бодит гэрээ хэлцлүүд 2020-2023 оны хооронд буюу тухайн засгийн үед хийгдсэн байдаг.
Тиймээс “уран” гэдэг нь үнэхээр гол асуудал уу, эсвэл улс төрийн өөр сонирхлын төлөө ашиглаж буй сэдэв үү гэдэг нь эргэлзээтэй болж байна.
Нэг талаас ураны асуудал дээр хүчтэй дуугарч байгаа хэрнээ нөгөө талаас ураны бодлогыг эхлүүлсэн улстөрчдийг хамгаалж байгаа нь олон нийтийн дунд үл ойлголцол үүсгэж байгаа юм.
Бодит баримтад тулгуурлан, тууштай, зорилгоо тодорхой тэмцэл өрнүүлэх нь ухаалаг, үр дүнтэй байх болно гэдгийг энэ үйл явдал дахин харуулж байна.