C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
3 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Баянзүрх дүүрэгт гал гарч, нэг том хүн, дөрвөн хүүхэд амь насаа алдав
3 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
Баянзүрх дүүрэгт гал гарч, нэг том хүн, дөрвөн хүүхэд амь насаа алдав

2025 оны 6 дугаар сарын 5-ны шөнө 01:36 цагт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр залгаа гэр шатаж, нэг том хүн, дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Галын дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 63, 10 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан, 2 өрхийн 2 гэр, 1 байшингийн дээврийн хэсгийг унтрааж, нийт 96 м.кв талбайд гарсан галыг бүрэн унтраасан байна.

Галын улмаас:

  • Насанд хүрсэн нэг хүн,

  • Дөрвөн хүүхэд (бага насны) амь насаа алдсан бөгөөд,

  • Хохирогчдын цогцсыг Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлсэн байна.

Хэрэг гарах үед тухайн айлд дулааны зориулалтаар цахилгаан халаагуур, хийн төхөөрөмж ашиглаж байсан тухай мэдээлэл байгаа ч албан ёсоор галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэдийг галын аюулгүй байдлыг хангах, дулааны болон цахилгаан хэрэгслийг зөв, аюулгүй ашиглах, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
1
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс