"Боловсрол 2032" хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-А/403 тоот захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гал тогооны нөхцөл байдалтай танилцаж, урсгал засвар, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон ажлын хэсэг ажилласан байна.
Ажлын хэсгийн дүгнэлтээр:
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах,
Хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулахад тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгсэл дутагдалтай байгаа нь тогтоогдсон.
Үүний хүрээнд нийт 1,912,826,300 төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн.
Эхний ээлжид 32 цэцэрлэгт 373,529,300 төгрөгийн тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгслийг хүлээлгэн өгчээ.
Мөн:
9 сургуулийн 10 гал тогоонд 1,539,297,000 төгрөгийн үнэ бүхий 78 төрлийн 63,069 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна.
Тус аймгийн төрийн өмчийн 15 ерөнхий боловсролын сургуулийн 7 нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бие даан гүйцэтгэдэг бол 8 нь түрээсийн гэрээгээр үйлчилгээ үзүүлдэг байсан.
Цаашид түрээсийн гэрээг бүрэн дуусгавар болгож, хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн хоол шим тэжээлийг сайжруулах, эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчин бүрдүүлэх чиглэлд бодитой, үр дүнтэй алхмууд хийгдэж байна.